Сурагч Ж.Саяжан "Үндэсний бичиг соёл" улсын уралдааны тэргүүн байрыг эзэлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-07 13:59:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүүхдийн төв номын сангаас энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Үндэсний бичиг соёл” тэргүүний уншигч шалгаруулах  улсын XIII уралдаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын тавдугаар бүрэн дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Ж.Саяжан тэргүүн байрны шагнал хүртжээ. 

Өнгөрсөн сарын 26-ны өдөр Өлгий хотод болсон уралдааны хоёрдугаар шатанд гурван хүүхэд шалгарч гуравдугаар шатанд оролцох эрх авч байжээ.  Үлдсэн хоёр сурагчийн хувьд шагналт байранд орж чадаагүй байна. 

Бүх нийтийн монгол бичгийн боловсролыг дээшлүүлэх, үндэсний хэл бичгээ сурах хүсэл зоригийг бадраах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээнд Нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгаас 6-12 дугаар ангийн 216 сурагч оролцсон ажээ.

Ө.Нурболат
 
Холбоотой мэдээ