Хутаг уулаа аврах хөдөлгөөн өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 21:10:24

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт байдаг тахилгатай хайрхан Хутаг уулын орчмын 11115,85 га газарт АМГ-аас “Галакси Майнинг” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.

Дорноговь аймгийн  /хуучнаар/ АДХГЗ-ны 1988 оны 99 дүгээр тогтоолоор 57 мянган га газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бөгөөд дээрх газрын нэгээхэн хэсэгт Хутаг уулын  орчмын газар орсон гэж нутгийн иргэд ярьж буй. Тиймээс тус газар нь лиценз олгогдоод байгаа талбайтай давхцаж байгаа эсэх, энэ талбайд ус худаг,бууц хороо,нуур тойром,гол, дэрс,соёлын өв,түүх дурсгалтай газар хичнээн байгааг тоолж,газар дээр нь кординатжуулах, солбицлыг тогтоох ажлыг орон нутгаас хийсэн байна.

Монголын хамгийн эртний уулсад тооцогдох Хутаг хайрханы орчимд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар сумын ИТХ, нутгийн иргэдийн төлөөлөл УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж шалгалт хийлгүүлэх, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Засгийн газар, БОНХАЖЯ, Уул уурхайн яамны хамтарсан ажлын хэсэг тус суманд  ажиллажээ.  Харин дээрх Ажлын хэсгийнхэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг АМГ-аас хууль тогтоомжийн дагуу олгосон эсэхийг эцэслэн тогтоох юм.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ