Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 20:57:54

Өнөө, маргааш баруун,төвийн аймгуудаар цасан болон шороогоор шуурч, салхи 18-20м/с хүрч ширүүсэхийг Онцгой байдлын алба анхааруулав.

11 сарын 30-аас 12 сарын 01-ны хүчтэй цас, шороон шуурганы улмаас зам даваа хаагдаж, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд хүн хүч,техник хэрэгсэлээ базаах, урьдчилан сэргийлэх мэдээг олон удаагийн давтамжтайгаар  хүргэх, хол, ойрын замд зорчихгүй байхыг зөвлөжээ.

Мөн отор нүүдлээр яваа малчдын бүртгэл судалгааг гаргаж, тэдэнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд онцгойлон анхаарч, Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасныг үндэслэж тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг хязгаарлах, мэргэжлийн байгуулагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ