Баян-Өлгийд 600 мянга орчим төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-01 12:45:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 596,8 мянган толгой хээлтэгч төллөж, төл бойжилтын хувь 92,1 хувьтай байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Сумдаас ирүүлсэн мэдээллээр төллөх ёстой нийт малын 65,2 хувь нь төллөөд байгаа аж.

Одоогоор мал төллөлт Сагсай, Толбо сумдад хамгийн өндөр 80-аас дээш хувьтай, Баяннуур, Бугат, Буянт сумдад хамгийн бага буюу 42-48 хувьтай байна. Бусад сумдын хувьд оны эхэнд тоологдсон хээлтэгчийн 59-78 хувь нь төллөсөн гэсэн мэдээг ирүүлжээ.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн малчид энэ хавар 800 мянга гаруй толгой төл бойжуулна гэсэн урьдчилсан тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргаад байгаа юм.

Ө.Нурболат
 


Холбоотой мэдээ