Сүхбаатар аймгийн ИТХ төсвөө баталж, шинэ Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-26 20:27:31
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан аймгийн 2018 оны төсвийг 50,4 тэрбум төгрөгөөр баталсан байна. Мөн МАН-ын бүлгээс аймгийн засаг даргад Ж.Эрдэнэбаатарыг нэр дэвшүүлж, улмаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин Монгол Улсын  Ерөнхий сайдад нэрийг нь өргөн барьжээ.

Ж.Эрдэнэбаатар нь Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 2015 оноос Авто тээврийн үндэсний төвд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дарга, 2016 оноос Авто тээврийн үндэсний төвийн тэргүүн дэд захирлаар одоо хүртэл ажиллаж байгаа юм байна. 
Т.Одончимэг
Холбоотой мэдээ