ОХУ-ын Буриад улстай соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-26 14:11:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Соёлын сайд хатагтай Соёлма Баяртуевна Дагаева тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын соёл, урлагийн салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.  
Уулзалтын эхэнд дэд сайд Г.Ганбаяр хоёр талын уламжлалт нягт харилцаа, хамтын ажиллагааг онцлон тэмдэглээд, хоёр улсын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхи, санаачлага гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Хоёр тал соёл, урлагийн мэргэжилтэн, уран бүтээлчид харилцан солилцох, соёлын өвийг хамгаалах, хадгалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд  хамтран ажиллах, хил орчмын соёлын байгууллагуудын хамтын ажиллагаа, болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх асуудлыг хөндөн ярилцлаа.

Холбоотой мэдээ