Мод, модон материалыг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Тус хуулийн төсөлд мод, модон материалыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг тусгасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Ойг хамгаалах төрийн бодлогыг байнга дэмжинэ. Гэхдээ хууль зөрчиж өргөн барьсан хуулийг дэмжихгүй. Засгийн газраас "Энэ хуулийг яаралтай батлуулах шаардлагатай. Цаг нь тулчихлаа" гээд УИХ-ыг шавдуулдаг. Хууль батлагдсаны дараа УИХ, УИХ-ын гишүүд хууль зөрчсөн болдог. Иймээс хуулийн төслийг дэмжихгүй. Төсвийн тухай хуулийг зөрчиж оруулж ирсэн хуулийн төслийг батлах хэрэг байна уу. Орлого бууруулах, зарлага өсгөх асуудлыг төсвийн жилийн дундуур ярих нь хууль зөрчинө” гэсэн байр суурьтай байв. Сангийн яамны зүгээс, "Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төсөл нь орлого бууруулах нөлөө байхгүй" хэмээн тайлбарласан.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Мод, мод орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ энэхүү хуулиараа дэмжих хэрэгтэй. Монгол Улсын ойн хэмжээ НҮБ-аас гаргасан дүгнэлтээр хэт бага гэж гарсан. Иймд талцал хуваагдалгүй хуулийн төслийг дэмжих нь зүйтэй" хэмээв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн юм.

Б.Туул