Их Британийн ханхүү Уильямынх бүл нэмэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2018-04-24 07:07:36
ЛОНДОН. /Ройтерс/. Их Британийн ханхүү Уильям, түүний гэргий Кейт Миддлетон нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Өдгөө 36 настай К.Миддлтон орон нутгийн цагаар даваа гарагийн үдийн 11:00 цагийн үед амаржин 3.5 кг хүүтэй болсон байна.

Ээж, хүү хоёрын биеийн байдал сайн байна гэж Кенсингтоны ордон мэдэгджээ.

Залуу хосын ууган хүү Жорж нь дөрвөн настай бол түүний дүү, гүнж Шарлотт ирэх сарын 2-нд гурван нас хүрэх билээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ