Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-11-30 08:39:57

Аргын тооллын 11 сарын 30, Сумьяа гараг. Билгийн тооллын 20, Найралт эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана.

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, мал адгуус муулах үйл, янаг амрагтайгаа учрахуй хийгээд абшиг авахуй, ус гатлахуй угаал үйлдэхүй тэргүүтэнд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвдвөл арав хоногт аньюу. Замд гарвал идээ, ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх, зүүн нүд татвал баясгалангийн хурим болно. Баруун чих хангинавал гаслан болох ба зүүн чих хангинавал алдаж бүрэлгэснийг үзэх болно. Нохой уливал хэрүүл тэмцэл маргаан болох ба хэрээ дуугарвал жуулчин ирнэ. Тагнай эрвэгнэвэл аймшиг гарах болно. Бие татвал хэрүүл маргаан хийгээд уйтгарлахуй үг дуулна. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.

Холбоотой мэдээ