Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны оны 01 дүгээр сарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар УИХ-аас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталсан “Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрхийг эдлэх агуулгыг илэрхийлж байна. Тодруулбал, хэл зүйн хувьд хууль тогтоогчийн хүсэл зоригоос өөрөөр ойлгогдохоор хуульчлагдсан нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэсэн Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна” гээд 01 дүгээр дүгнэлтийг гаргасан билээ. УИХ 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Иймд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 32.3.5.-д заасны дагуу хуульд өөрчлөлт оруулан Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгохоор уг хуулийн төсөлд тусгасан байна.
УИХ-ын гишүүн Л.Болд хуулийн уг заалтыг хүчингүй болгосноор сөрөг үр дагавар гарах эсэхийг тодруулахад Ажлын хэсгээс, Үндсэн хуулийн цэцийн 01 дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгосноор ямар нэг хуулийн хийдэл, сөрөг нөлөө гарахгүй гэж хариулж байлаа. Ингээд Батлан хамгаалах тухай (Шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулахаар тогтов.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Н.Туяа