Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:19:53

Сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон Э.Азжаргал, Б.Ганпүрэв, Д.Амарсанаа нар Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх гардаж авав.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7, 14, 15, 24 дүгээр хэсгүүдэд явагдсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийн дахин санал хураалт энэ сарын 25-ны лхагва гарагт явагдаж нэгдсэн нь дүн гарсан байна.

Нэгдсэн дүнгээр сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 937 нь буюу 11 хувь нь санал хураалтад оролцсон тул санал хураалтыг хүчинтэйд тооцжээ. Нөхөн сонгуульд Дархан сумын Өргөө багт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Ганпүрэвийн төлөө 216 сонгогч буюу 96,4 хувь, Дархан сумын 7 дугаар багт нэр дэвшигч Д.Амарсанаагийн төлөө 493 сонгогч буюу 97,6 хувь, Дархан сумын 13 дугаар багт нэр дэвшигч Э.Азжаргалын төлөө 205 сонгогч буюу 99,3 хувь нь санал өгсөн байна.

Санал хураалтын дүнгийн дагуу дээрх нэр дэвшигчдийг аймгийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож аймгийн Сонгуулийн хорооноос тэдэнд Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхийг гардууллаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ