Умард Солонгосын гадаад хэргийн сайд Орост айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-09 18:20:09
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо Москва хотод айлчилж байна хэмээн “ТАСС” агентлаг мэдээлэв.
 
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров  болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар энэ сарын 10-нд уулзана хэмээн ОХУ-ын ГХЯ өмнө нь мэдээлж байсан юм. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал хийгээд Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хэлэлцэх юм.
 
Харин ОХУ дахь Умард Солонгосын ЭСЯ энэ сарын 9-11 хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа уг айлчлалын хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.  
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ