Халтиргаа гулгаа зам тээврийн осол гарах шалтгаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 14:23:26

Халтиргаа гулгаанаас болж, зам тээврийн осол хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг Цагдаагийн газар мэдээлж байна.

Замын цагдаагийн тасгийн өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр аймгийн хэмжээнд зам тээврийн долоон осол гарсан нь  халтиргаа, гулгаанаас үүдсэн байна. Осол хэргийн тоог бууруулахын тулд аж ахуйн нэгж албан байгууллаггуудыг 50 метр дэх цас, мөсөө цэвэрлэхийг сануулсан боловч, байдал хэвээр байгаа аж.

Иймд  ЗЦТ-ын хөдөлгөөн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандах албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойролцоох цас мөсөө цэвэрлээд хэвшихийг санууллаа. Замын цагдаагийн тасаг өнгөрсөн долоо хоногт 7600 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 1000 гаруй зөрчил илрүүлжээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ