Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-04 18:44:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг тохижуулах тухай А/291 тоот захирамж гаргажээ.

Захирамжаар Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангасан, орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу тохижуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний үүрэгдсэн байна.

Тохижилтын ажлыг энэ оны 6 дугаар сарын дотор дуусгах, захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажилд хяналт тавихыг НЗДТГ-ын дарга С.Отгонбаярт  даалгажээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ