Хүний гавьяат их эмч Э.Баатархүү агсны нэрэмжит эмч нарын ажил мэргэжлийн уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-04 17:57:52
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт олон жил ажиллаж амьдарсан Монгол Улсын гавьяат их эмч Э.Баатархүү агсны нэрэмжит “Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан”-ыг түүний гэр бүл үр, хүүхдүүдийн зүгээс зохион байгууллаа.
Уг уралдаан нь эмч нарын ур чадвар, мэдлэгийг сорих, дээшлүүлэх зорилготой ба Архангай аймагт ажиллаж байгаа эмч нарын дунд 2015 оноос хойш дөрөв дэх жилдээ уламжлалт болгон зохион байгуулж байгаа юм.

Эмч нарын ажил мэргэжлийн уралдаанд нийт 25 эмч нар оролцсоноос Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Цэрэндулам тэргүүлжээ. Мөн ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцсон “Хасу Манал” эмнэлгийн их эмч Ц.Мөнхгэрэл болон аймгийн НЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Ц.Давааням нарт Эрүүл мэндийн газрын даргын шагналыг гардууллаа.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ