Ирэх сард өндөр түвшний уулзалт хийхээр тохиров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-27 09:53:01

СӨҮЛ. /Yonhap/. Хоёр орны сэв суусан харилцааг сайжруулах зорилготой Засгийн газрын өндөр түвшний уулзалтыг ирэх сард хийхээр Өмнөд болон Умард Солонгос санал нийлжээ. Цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр улс 8 дугаар сард хэлэлцээр байгуулсан юм.

Умард Солонгосын хилийн Кэсон  хотын аж үйлдвэрийн цогцолборт 12 дугаар сарын 11-нд дэд сайд нарын уулзалт хийнэ гэж Нэгдлийн яам мэдээллээ.

Хилийн Панмүнжом тосгонд пүрэв гарагт хийсэн ажил хэргийн хэлэлцээний дүнд уг зөвшилцөлд хоёр тал хүрсэн байна.

“Солонгос хоорондын харилцааг сайжруулахтай холбоотой хүлээгдэж буй асуудлуудыг өндөр түвшний уулзалтаар хэлэлцэнэ” гэж Нэгдлийн яам мэдэгдсэн байна.

Хурцадмал байдлыг намжаах талаар хүчин чармайлт гаргах, өндөр түвшний уулзалтыг аль болох түргэн зохион байгуулах талаарх 8 дугаар сарын 25-ны хэлэлцээрийг энэ алхмаар хэрэгжүүлж буй юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ