Өвөрхангай аймагт 22,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-01 17:30:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймагт энэ онд нийт 22,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14.5 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4.1 тэрбум, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.9 тэрбум, сумдын Орон нутгийн хөгжлийн сангаар 1.8 тэрбум, Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 463.4 сая төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын ажил өрнөх аж.
Үүнээс он дамжин баригдаж байгаа Арвайхээр сумын 928 хүүхдийн сургууль, Уянга сумын 400 хүний суудалтай Соёлын төв, Есөнзүйл сумын 120 хүүхдийн бага сургууль, Бат-Өлзий сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга болон Ахмадын өргөөний үлдэгдэл санхүүжилтэнд 2 тэрбум 261 сая төгрөгийг зарцуулна. Мөн 11 тэрбум төгрөгийг шинээр барих 22 барилга угсралтын ажилд, 2 тэрбум 245 сая төгрөгийг засвар, шинэчлэлийн 23 ажилд тус тус зарцуулахаар төлөвлөжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ