Монгол бичгийн олимпиадыг "Номгон" сургуулийнхан өнгөлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор "МОНЦАМЭ". Баянхонгор аймгийн Хоёрдугаар 10 жил буюу одоогийн "Номгон" ахлах сургуулийн анхны багш нарын нэг, Монгол Улсын Гавьяат багш Н.Биндэрьяагийн нэрэмжит Монгол бичгийн олимпиад өнөөдөр Баянхонгор хотноо боллоо. 2008 оноос хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн тус олимпиад тав дахь удаагаа ийнхүү болж, төв болон хөдөөгийн 200 гаруй сурагч, багш, төрийн албан хаагч өрсөлдөв.
"Номгон" ахлах сургууль 2005 онд Монгол Улсын Гавьяат багш Н.Биндэрьяагийн нэрэмжит болсон байдаг бөгөөд төрөлх сургууль дээр нь тус олимпиадыг зохион байгуулдаг уламжлалтай.

Олимпиадын үйл ажиллагаа Н.Биндэрьяа агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр албан ёсоор эхэлсэн бөгөөд олимпиадын нээлтэд үр хүүхдүүд, ач зээ нь, ахмад багш нар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын төлөөлөл, "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нарын зэрэг албаныхан байлцсан. Урд жилүүдэд сургуулийн нас болон багш нарын төрөлд аваргуудыг шалгаруулдаг байсан бол өнөө жилээс сонирхогчид буюу төрийн албан хаагчдын ангиллыг нэмж оруулж, хамрах хүрээг өргөтгөжээ.

Ийнхүү олимпиадын аваргуудыг шалгаруулахад, багш нарын төрөлд "Номун далай" цогцолборын багш М.Билгүүнчимэг тэргүүлж, "Эрдэм" ахлах сургуулийн багш Л.Отгонбаяр, "Номун далай" цогцолборын багш Б.Бямбачимэг нар удаалсан байна. Харин мэргэжлийн бус ангилал буюу сонирхогчдын төрөлд 80 шахам хүн өрсөлдсөнөөс Ч.Отгон, Б.Булгамаа, Б.Цэрэннадмид, Д.Болормаа, М.Түвшинтөр нар эхний байруудад шалгарчээ. Сурагчдын төрөлд:
6 дугаар анги "Номундалай" сургууль А.Болорхад
7 дугаар анги "Номгон" сургууль Ж.Энх-Амгалан
8 дугаар анги Бууцагаан сум А.Бадамцэцэг
9 дүгээр анги "Номгон" сургууль н.Номин-Эрдэнэ
10 дугаар анги "Номундалай" сургууль Ө.Энхжин
11 дүгээр анги "Номгон" сургууль Б.Дорждэрэм
12 дугаар анги "Номгон" сургууль Г.Баасансүрэн нар тус тус тэргүүн байрт шалгарч, хамт олон болон шавиа амжилттай бэлтгэсэн багшаар "Номгон" ахлах сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ж.Одончимэг тодорсон байна.
Б.Мөнхзул