Бэртэж гэмтсэн хүмүүст олон хүн цусаа хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-29 16:47:32
КЕМЕРОВО. /ТАСС/. Кемерово хотын “Өвлийн интоор” худалдааны төвд гал гарсны улмаас бэртэж гэмтсэн хүмүүст зориулж хотын оршин суугчид цусаа хандивласаар байна хэмээн тус хотын Цусны төвийн ерөнхий эмч Илгиз Вафин мэдэгджээ. Одоогооор 465 хүн цусаа хандивлаад байгаа аж.
 
“Даваа гаригаас хойш 465 хүн нийт 240 литр цус хандивлажээ. Гэсэн хэдий ч 800-900 гаруй хүн цусаа хандивлахаар манай төвд хандсан байна. Одоогоор цусны нөөцийн хомсдолд ороогүй учир цусаа хандивлаж байгаа хүмүүст санаа зовох хэрэггүй гэж хэлмээр байна. Цус нь хэрэглэгдэх хугацаа хязгаарлагдмал биологийн бүтээгдэхүүн учир нэгэн зэрэг ийм хэмжээний цус бэлтгэвэл 2-3 долоо хоногийн дараа устгахад хүрдэг” хэмээн И.Вафин ярьжээ.

Энэ сарын 25-нд Кемерово хотын “Өвлийн интоор” худалдааны төвд гал гарсны улмаас 64 хүн, тэдний дотор 41 хүүхэд амиа алдаж 76 хүн, тэдний дотор 27 хүүхэд бэртэл гэмтэл авсан юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ