Одонт туг 27 сумаар аялж дуусав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 16:47:06

Жилийн өмнө 27 сумаа тойрон аялсан одонт туг Зуунмод сумаас Төв аймгийн ЗДТГ-т очив. 1976 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”, 2013 онд “Сүхбаатарын одон” гардсан Төв нутгийн тугийг  338 байгууллага, 16890 хүн хүндэтгэлтэйгээр залжээ.

Туг гардах журмын дагуу хүлээн авсан сум бүр  урлаг, спортын арга хэмжээ, АХА, математикийн олимпиад, яруу найргийн цэнгүүн,, шатар, “Архигүй монгол”, “Мэргэжилт бүхэн сайхан”, шагайн харваа гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Мөн иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд тугандаа хүндэтгэл үзүүлж, 77 хонь, 10 сая 850 мянган төгрөгийн хандив үзүүлсэн байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ