Хархорин суманд 350 гаруй бог мал хотондоо шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Жалбаа багийн “Шанаган хавцгай” хэмээх газар малын хашаа шатаж, 350 бог мал галд өртөн хорогджээ.
Тус газар өвөлжиж буй иргэн Г-ын саравч шатаж байна гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өглөөний 06 цаг 25 минутанд ирсэн бөгөөд Хархорин сум дах Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 70 километр газрыг туулан 08 цаг 25 минутанд галыг унтраасан байна.
Гэрийн эзэд гал гарсныг мэдээгүй байсан бөгөөд “Машин дуугарах шиг болохоор нь гараад хартал саравч шатаж байсан” хэмээн мэдүүлжээ. Малаа хашаанаас гаргах гэж хичээсэн ч гал ширүүссэн учраас чадаагүй байна. Одоогоор байцаагчийн дүгнэлт гараагүй байна. Галын шалтгааныг тогтоож Цагдаагийн байгууллагад шилжүүлэх юм.
Мөн тус өдөр “Бат-Өлзий сумын “Өвт” багт эзэнгүй, таван ханатай гэр шатлаа” гэх дуудлага 23 цагт ирснийг Арвайхээр хот дахь Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид очиж унтраажээ. Галын шалтгаан нь цахилгааны утсаас болсон гэх дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байгаа аж. “Гал унтраах анги нь тухайн хотынхоо 20 километрийн радиуст үйлчлэх ёстой байдаг ч иргэдийн дуудлагын дагуу амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг нь аврахаар Галын аюулгүй байдлынхаа дүрмийг зөрчин явдаг. Иргэд болгоомжгүй байдлаар үнс нурмаа ил задгай асгах, тамхиа унтраахгүй шидэх, бага насны хүүхдийг гал шүдэнзтэй харьцуулах зэргээс шалтгаалан гал түймэрт өртөж байна” хэмээн аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Д.Бэхбаяр хэлэв.

Б.Батчимэг