Нийслэлд 41 зүйлийн 6310 шувуу өвөлжжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2018-03-27 12:29:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2017-2018 оны өвөл 41 зүйлийн 6310 шувуу өвөлжсөн талаар Нийслэлийн байгаль орчны газар (НБОГ)-аас мэдээлэв.

НБОГ, "Монголын шувуу хамгаалах төв" ТББ-тай хамтран нийслэлд өвөлждөг шувуудын тооллогыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тооллогыг нийслэлийн долоон дүүргийн 37 байршилд байгаль хамгаалагчид, шувуу судлаачид болон шувуу сонирхогч иргэд, оюутан залуус хамтран явуулсан байна. Тооллогын дүнг нэгтгэхэд нийт 41 зүйлийн 6310 шувуу ажиглагдсан бөгөөд өмнө жилүүдтэй харьцуулахад зүйлийн бүрдэл 32 хувиар өссөн байна. Харин шувуудын тоо  33 хувиар буурчээ. Энэ жилийн хувьд нийслэлд өмнө нь өвөлжиж байгаагүй шувууд үзэгдсэн нь цаг агаарын байдал, жимс жимсгэний мод, ургамлын ургац сайн байсантай холбоотой хэмээн үзэж байгаа аж.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ