Бразилын тэрбумтан залуу болон сенатчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-26 14:29:53

БРАЗИЛИА. /ВВС/. Бразилын нефтийн хамгийн том “Петробрас” компанид хийсэн авлигатай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тус улсын хамгийн баян бизнес эрхлэгч болон сенатчийг баривчилсан байна.

Бизнес эрхлэгч Андре Эстевесийг Рио де Жанейро хот дахь гэрээс нь баривчилжээ. Мөн түүний гэрт нь байсан болон түүний Сан-Паулу муж дахь банканд нь байсан баримт бичгийг хураажээ.

Үүнээс гадна, Бразилын Сенатын танхим дахь Хөдөлмөрийн намын дарга Делсидио Амаралыг мөн баривчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэж тэднийг шүүмжилжээ.

Эстевес нь Бразилын 13 дахь баян залуу бөгөөд түүний хөрөнгө 2.5 тэрбум доллароор үнэлэгдсэн байна. Харин Амарал нь авлигын хэргээр баривчлагдаж байгаа Бразилын анхны хууль тогтоогч болжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ