Ой тогтоолтын улсын шилдгүүд ирэх лхагва гарагт тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюун ухааны академи /МОУА/-аас санаачлан жил бүр зохион байгуулдаг оюуны спортын ой тогтоолтын улсын аварга шалгаруулах YIII тэмцээний шигшээ шатны шалгаруулалт энэ сарын 27, 28-нд Монгол-Японы төвд болно.
Тус тэмцээний сүүлийн шатанд нийт 80 тамирчид бага, дунд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнд Олон улсын их мастер 3, Их мастер 3, Олон улсын мастер 6, Азийн мастер 3 нийт олон улсын зэрэгтэй 15 тамирчин оролцоно.
Улсын аварга шалгаруулах тэмцээн нь нэр-зүс царай, тооны марафон, зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хурдны хөзөр зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар, Монголын Ой тогтоолтын спортын холбооны нарийн бичгийн дарга Б.Баасандорж, дасгалжуулагч, багш Ө.Сэнгэсамдан нар ажиллана. Сүүлийн шатны шалгаруулалтад оролцсон тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.

Д.Өлзий