Туркийн Ерөнхий сайд: Орос бол анд нөхөр бөгөөд хөрш

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-26 12:43:59

АНКАРА. /Anadolu, Турк/. Оростой тогтоосон харилцаанд ан цав гаргах санаа Туркт байгаагүй гэж тус улсын Ерөнхий сайд хэлжээ.

Туркийн агаарын хилийг зөрчлөө гэж Оросын бөмбөгдөгч онгоцыг буудан унагасны дараа Ерөнхий сайд Ахмет Давутоглу ингэж хэлсэн байна. Хамтран ажиллах тохиролцооны хүрээнд Сирийн Баир Бужакийн орчимд нисэх онгоцыг унагасан гэж Туркийн цэргийн хүчин мэдэгдсэн юм.

Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын хурал дээр Давутоглу Оросыг анх нөхөр бөгөөд хөрш хэмээгээд, “Ослоос болж том орнуудын  харилцааг золиосолж болохгүй” гэж хэлсэн байна. ОХУ бол Туркийн чухал хамтрагч гэж Давутоглу хэлжээ.

Туркийн агаарын орон зайд нэвтэрлээ гэсэн удаа дараагийн анхааруулгыг үл ойшоосны улмаас Турк-Сирийн хилийн орчимд Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг буудан унагаснаас хойш Анкара, Москвагийн байдал хурцадсан юм.

"Энэ эмгэнэлт үйл явдал Турк-Оросын харилцаанд ноцтой уршиг дагуулна" гэж Оросын Ерөнхийлөгч В.Путин мягмар гарагт хэлжээ.  Мөн Туркт хийх айлчлалаа Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров цуцалсан байна.

Сирийн Баир Бужакт “Лалын улс”-ынхан байгааг Туркийн Ерөнхий сайд үгүйсгэж, “Лалын улсынхан байгаа” Баир Бужакт хийсэн халдлагыг хэн ч хуулийн дагуу гэж үзэж болохгүй гэсэн байна.

“Лалын улс”-тай тэмцэх ажиллагаа явуулж байна гэх нэрийдлээр Баир Бужакийн гэмгүй хүмүүст халдахыг Турк тэвчихгүй гэж Давутоглу хэлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ