Шар гэрлээ сүүн гэрлээр солихыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-20 19:59:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ сарын 24-ний өдөр тохиох "Эх дэлхийн цаг" арга хэмжээг "Шар гэрлээ сүүн гэрлээр сольцгооё" уриалга дор тэмдэглэн өнгөрүүлэх болсноо олон нийтэд танилцууллаа.
Шар гэрлээ сүүн гэрлээр сольсноор цахилгааны төлбөрөө хэмнэхээс гадна дэлхий даяар өрнөж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг сааруулах ач холбогдолтой юм байна. Уур амьсгалын өөрчлөлт эрчимжин, биологийн олон төрөл зүйл хурдтайгаар үгүй болж, манай гарагийн хувьд томоохон заналхийлэл болж буй учир "Эх дэлхийн цаг"-т нэгдэхийг иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад уриалав.
Анх 2007 онд Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-аас Сидней хотод бэлгэдэл болгон лаатай эхлүүлж байсан "Эх дэлхийн цаг" эдүгээ 180 гаруй орныг нэгтгэсэн байгаль орчны төлөөх хамгийн том арга хэмжээ болжээ.  "Эх дэлхийн цаг"  манай улс 2010, харин Говь-Алтай аймаг 2012 онд нэгдсэн юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ