Багш солилцоо арга хэмжээг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Манлай суманд багш солилцоо арга хэмжээ зохион байгууллаа.
“Багш хөгжил” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт багш солилцоо арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад Манлай сумынхан уг хөтөлбөрт хамрагдсан байна. Сумын засаг даргын нөөц хөрөнгөөр санхүүжүүлж Манлай сумын бага ангийн багш Н.Намуунцэцэгийг Улаанбаатар хотын 33-р сургуульд 14 хоногийн хугацаатай туршлага солилцуулахаар явуулжээ. Харин тус сургуулиас бага ангийн багш, Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй Т.Тунгалаг багшийг урьж сумандаа ирүүлэн ажиллуулжээ.
Тэрээр 1-5 дугаар ангийн сурагчдад тоог хялбар аргаар бодох, 9 хүрдийг хуруугаар олох аргачлал зэрэг сонирхолтойгоор хичээлийг зааж, хичээл заах арга барилын талаар сумдын багш нартай туршлагаа хуваалцсан байна. Мөн бага ангийн багш нарт “Хүрд”, “Сургалтыг зохион явуулах арга туршлага” сэдвээр, “Хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд эцэг эхийн оролцоо” сэдвээр эцэг эхчүүдэд сургалтуудыг зохион байгуулжээ. Энэхүү хөтөлбөр цааш үргэлжлэх юм.
Д.Мишигсүрэн