“Бүс ба зам” санаачилга нь улс орнуудын хөгжилд ашиг тусаа өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-15 17:54:39
БЭЭЖИН. /СИНЬХУА/ “Бүс ба зам” хөтөлбөр нь ирээдүйд “Бүс ба зам”-ын дагуух улс орнууд болон бүс нутгуудын хөгжилд илүү ашиг тусаа өгнө. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлтөд ихээхэн хэмжээгээр нөлөөлнө.  Энэ тухай Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэргэдэх Дэлхийн эдийн засаг болон улс төрийн их сургуулийн захирал Жан Юйянь мэдэгджээ.

“Хятадын “Бүс ба зам” дагуух улс орнууд болон бүс нутгуудад оруулах хөрөнгө оруулалт нь хүн амын орлого, татварын орлого болон хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэхэд хүргэнэ. Түүнчлэн ядуурлын хэмжээг бууруулахад эд материалын дэмжлэг үзүүлнэ” хэмээн Жан Юйянь ярьжээ.

Хятадын статистикийн газраас мэдээлснээр, 2017 онд “Бүс ба зам” дагуух улс орнуудад Хятад улсын оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 14,4 тэрбум ам.доллар болсон байна.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ