Замын-Үүд сум шинэ цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:24:11

Хүн ам нь  20 мянга хол даваад байгаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахин  нэг шинэ цэцэрлэгтэй боллоо.

Есдүгээр сарын 04-нд нээлтээ хийсэн 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай  гуравдугаар цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн 960 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар “Аглут” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд цэцэрлэгийн захиргаа одоогоор 200 орчим хүүхдийг бүртгэж сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг эхэлж байна. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, багш нар болон туслах ажилчид санаачилга гарган өөрсдийн хүч хөдөлмөрөөр дотор тохижилтын ажлыг хийж, хүүхдэд сурч хүмүүжих таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байгаа аж. Мөн тус суманд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн захиалгаар 150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг удахгүй ашиглалтад орох юм.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд