БНСУ, Япон, АНУ мэдээлэл солилцож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-25 11:37:51

ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ, Япон улстай хийсэн, цэргийн тагнуулын мэдээлэл солилцох гурван талын хэлэлцээр хэрэгжиж байгаа гэж Пентагон мэдээллээ.

БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн талаарх цэргийн нууцыг сайн дураар хуваалцахыг уриалсан харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн жилийн 12 дугаар сард талууд гарын үсэг зурсан билээ.

Энэ жилийн эхээр уг хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн боловч, “хэлэлцээрийг ажил хэрэг болгоно” гэж АНУ найдаж байна хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын туслах нарийн бичгийн дарга Дэвид Шиир энэ сарын эхээр мэдэгдэл хийснээс үүдэн асуултууд гарч ирсэн юм.

“Бид хэлэлцээрийг хэрэгжүүлж байна” гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Билл Урбан мэдээлэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл, тухайлбал, хэдэн удаа мэдээлэл солилцсон талаар тайлбар өгсөнгүй.

Колоничилж байсан улстай мэдээлэл солилцохгүй гэсэн Өмнөд Солонгос дахь олон нийтийн санаа бодлоос үүдэн, тагнуулын мэдээ солилцох хоёр талын хэлэлцээрт 2012 онд Өмнөд Солонгос, Япон улс хүрч чадаагүй байна. Харин АНУ-аар дамжуулан хоёр улс мэдээлэл солилцох боломжтой болсон юм.

Х.Аминаа

Холбоотой мэдээ