А.Эйнштэйшний янагийн захиаг 6,1 мянган ам.доллароор худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-07 18:04:18
МОСКВА. /RT/. Израильд болсон дуудлага худалдааны үеэр Альберт Эйнштейний сэтгэлээ илэрхийлсэн утга агуулга бүхий захидлыг Италиас ирсэн залуухан оюутан 6,1 мянган ам.доллароор худалдан авсан тухай Иерусалимын дуудлага худалдааны “Winners” компани мэдэгджээ.

Нобелийн шагналт, герман гаралтай физикч А.Эйнштейн 1921 онд Италийн Флоренц хотод ирэхдээ хими судалдаг Элизабетта Пиккини гэдэг оюутан бүсгүйтэй учирч байжээ. 42 настай А.Эйнштейн 22 настай бүсгүйг сонирхож, явахаасаа өмнө герман хэлээр сэтгэлээ илэрхийлсэн захидлаа бүсгүйд үлдээсэн аж.

“Ассошейтэд Пресс» агентлагийн мэдээлснээр, герман хэлээр бичигдсэн уг захиа нь дотно байдал болон дур хүслийг илэрхийлсэн утга агуулгатай байсан аж.

Энэ тухай тус худалдааны газрын дарга Галь Вайнер мэдэгдэхдээ “Нэрт физикчийн бичсэн захиа нь “жигшүүртэй” юм”. Залуу бүсгүй бүрэг ичимхий байжээ. Тэрбээр нэрт эрдэмтэнтэй уулзахыг хүсээгүй учир А.Эйнштейн түүнд тэмдэглэл бичиж үлдээсэн бололтой. Та бүхэн “#MeToo” хөдөлгөөнийг мэднэ биздээ? Магадгүй нэрт эрдэмтэн А.Эйнштейн ч бүсгүйд захидал үлдээснээсээ болж тус хөдөлгөөний кампанит ажилд өртөж болзошгүй байх байж” гэжээ.

Өнгөрсөн оны долдугаар сард болсон дуудлага худалдаагаар А.Эйнштейний маккартизм болон шашин шүтлэгийн талаар санаа бодлоо илэрхийлсэн захидлууд нийтдээ 210 мянган ам.доллароор зарагдаж байсан аж.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ