Орхон аймаг Вьетнам улстай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-07 09:20:18
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар БНСВУ-аас Монгол Улсад суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, “Хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаад баяртай байна. Манай аймаг танай  улстай жижиг дунд үйлдвэрлэл, багш, эмч солилцооны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг Орхон аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ хамтран үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эрүүл мэнд, боловсролын салбар өндөр хөгжсөн Вьетнам Улсын мужуудтай Орхон аймгийг холбож, хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэлээ. 
Ийнхүү талууд санал солилцсон тул хамтран ажиллах салбар, мужуудыг тодорхой болгох алхам хийхээр тохиролцлоо. 
Манай улс Вьетнам Улстай дипломат харилцаа тогтоогоод 60 гаруй жил болж байна. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын хоорондох худалдааны эргэлт 40 гаруй сая ам.доллар байжээ. Энэ онд тус улсын Элчин сайдын яамнаас Монгол Улсын гурван аймгийг өөрийн дөрвөн мужтай хамтран ажиллуулахаар болжээ.
 
Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ