“Залуу эмэгтэйчүүдийн уулзалт” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-06 17:55:30
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 119 дэх, Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 63 дахь өдрийг угтан 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Залуу эмэгтэйчүүдийн уулзалт”-ыг зохиолоо. 
Уг уулзалт нь залуу эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, манлайлах, тэмүүлэх хүсэл зорилгыг бадраах зорилгоор хоёрдахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Уулзалтад 50 гаруй бүсгүйчүүд оролцсон ба энэ удаагийн уулзалтад МУСТА, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, НАМЭХ-ын салбарын тэргүүн, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн багш С.Хишигжаргал, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нар “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Зорилго ба эмэгтэйчүүд” сэдвийн хүрээнд илтгэл тавин, өөрт тулгарсан бэрхшээл саадыг хэрхэн давж амжилтад хүрсэн тухай чөлөөт ярилцлага өрнүүлсэнээрээ онцлогтой байлаа. 
Говь-Алтай аймгийн 57.441 мянган хүн амын 28833 буюу 53 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас 9491 нь 15-34 насны эмэгтэйчүүд байна.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ