Пентагон: Оросын нисгэгч анхааруулгад хариу өгөөгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-25 10:01:40

ВАШИНГТОН. /Аnadolu, Турк/. Оросын бөмбөгдөгч онгоцны нисгэгч Туркийн цэргийн хүчний анхааруулгад хариу өгөөгүй гэж “Лалын улс”-тай тэмцэж буй АНУ тэргүүтэй эвслийн төлөөлөгч хэлжээ.

Оросын нисгэгчид хариу өгөөгүй гэсэн Туркийн мэдээллийг ослын радараас олж мэдсэн АНУ тэргүүтэй эвслийн төв байр нотолсон гэж хурандаа Стив Уоррен мэдэгдлээ. 5 минутад 10 удаа анхааруулсан гэж Туркийн Зэвсэгт хүчин мэдэгдсэн юм.

“Нисэх онгоцыг буудан унагасан нь Турк, Оросын Засгийн газар хоорондын асуудал” бөгөөд эвсэл үүнд оролцоогүй гэж Уоррен хэлжээ. “Олон улсын хэм хэмжээнд тодорхой заасны дагуу бүх улс мэдэж байгаачлан нисэх ёсгүй нутаг дэвсгэрт нисэх онгоц нэвтрэх шалтгаан байхгүй” гэж хурандаа хэлэв.

Ослыг мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхээ Оросын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ