Цэцэрлэгүүдэд 40 гаруй сая төгрөгийн тоглоом, ном хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:13:52

Өвөрхангай аймгийн цэцэрлэгүүд тоглоом, номын багцаар хангагдлаа. Дэлхийн банк, Японы хүүхдийг ивээх сангийн хамтарсан “Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэлийн Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд тус аймагт үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 40 гаруй сая төгрөгийн өртөгтэй тоглоом, номын багцыг хандивласан байна.

Арвайхээр хотын 2, 8, Хужирт сумын 1, 2, Хархорин сумын 1, 2, Төгрөг, Сант, Баянгол, Уянга, Бат-Өлзий, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан сумын нийт 13 цэцэрлэгт 10 сая төгрөгийн үнэ бүхий багц тоглоом, Арвайхээр хотын 1, 3, 4, 5, 6, 7, 9, Цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор, Хархорин сумын 4, 5, Богд, Хайрхандулаан, Бүрд, Тарагт, Сант, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Есөнзүйл, Гучин-Ус, Өлзийт, цянга сумын Жаргалант багийн цэцэрлэг, Нарийнтээл сумын Баянтээг багийн цэцэрлэг, Хархорин сумын Орхон цогцолбор зэрэг 23 цэцэрлэгт 37 сая төгрөгийн үнэ бүхий багц ном олгожээ.

Дашрамд дурьдахад Өвөрхангай аймагт 2015-2016 оны хичээлийн жилд нийт 40 цэцэрлэг буюу төрийн өмчийн 35, хувийн 5 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж сургуулийн өмнөх боловсролыг хүүхдүүдэд эзэмшүүлнэ. Дээрх сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 160 гаруй багш ажиллаж, үндсэн бүлэгт 6000 гаруй хүүхэд хамрагдаж байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд