Сельфиний донтон өдөрт 200 удаа зургаа авдаг гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
184@montsame.mn
2018-02-27 13:20:42
ЛОНДОН. /Би-Би-Си/. “Инстаграм” дээрээ 50000 дагагчтай Жунаид Ахмед гэдэг залуу өөрийнхөө зургийг авах донтой гэдгээ хүлээн зөвшөөрдөг нэгэн юм. Өдгөө 22 настай тэрбээр "сельфи" зургаа өдөрт 200 удаа авдаг гэнэ. 

Олон нийтийн сүлжээндээ тэрбээр олон "лайк" авахын тулд зургаа тун нухацтай шилж тавьдаг аж. Хэрэв түүний оруулсан зурган дээрх "лайк"-ны тоо 600 хүрэхгүй бол тэр зургаа устгадаг байна.

Энэ тухай Ж.Ахмед ярихдаа "Өөрийнхөө зургийг нийтэлснээс хойш ганц юмуу хоёрхон минутын дотор миний зураг 100 лайк хүрдэг нь надад маш их таалагддаг. Миний утсанд ихээхэн ачаалал өгдөг хэдий ч үнэхээр гайхалтай санагддаг" гэжээ.  

“Сельфитис” хэмээн нэрлэгдээд буй сельфид хэт автах дон нь сүүлийн үеийн судалгаагаар бодит байдал болоод байгаа юм. 
 
Н.Мишээл
Холбоотой мэдээ