БНАСАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдыг шагнав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-24 11:40:39

ПХЕНЬЯН. /KCNA/. ОХУ-аас Умард Солонгост суугаа Элчин сайд Александр Мацегора БНАСАУ-ын Найрамдлын нэгдүгээр зэргийн одонгоор шагнав.

Умард Солонгос болон ОХУ хоорондын нөхөрсөг хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсан түүний гавьяаг үнэлэн уг шагналыг олгосон байна.

Шагнал гардуулах ёслол Мансудэ танхимд өчигдөр болжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ