Иргэдийн 25.15 хувь нь газраа өмчилж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-23 13:52:23
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсанаас хойш Дорноговь аймгийн нийт иргэдийн 25.15 хувь буюу 16753 иргэн гэр бүлийн хэрэгцээ болон аж ахуйн зориулалтаар газраа өмчилж авчээ.
Харин 2018 онд тус аймгийн 13 сумын нийт 2967 иргэнд 417.35 га газрыг өмчлүүлэхээр албаныхан төлөвлөсөн байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацаа энэ оны тавдугаар сард дуусаxтай холбогдуулан иргэд хуулийн дагуу үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлж  оршин сууж байгаа сумынхаа ЗДТГ-ын газрын даамалд хандан иргэнд газар өмчлүүлэх төлөвлөгөөнд тусгасан тодорхой байршил бүхий газрыг өмчлөх хүсэлтээ гаргах хэрэгтэй гэж аймгийн ГХБГБГ-аас мэдээлэв.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ