Цэцэрлэгийн багачуудаас аймгийн аварга шатарчныг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-02-23 13:36:48
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд ”Унагалдай-2” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 дугаар сарын 22-ны өдөр Арвайхээр хотод зохион байгууллаа.
Тэмцээнд долоон сумаас найман цэцэрлэгийн эрэгтэй 26, эмэгтэй 16 хүүхэд оролцож, оюун ухаанаа сорьсон бөгөөд Арвайхээр сумын 6-р цэцэрлэг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл, Бат-Өлзий сумын цэцэрлэг нэг мөнгө, Арвайхээр сумын 5-р цэцэрлэг нэг хүрэл, Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумын цэцэрлэг тус бүр нэг медалиар эхний байруудад шалгарсан байна. Мөн эхний гурван байранд шалгарсан шатарчид 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах өсвөрийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Тэмцээнийг аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, Шатрын холбоо, “Ноён бор банди” ХК, Арвайхээр сумын 9 дүгээр цэцэрлэг хамтран зохион байгуулжээ.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ