Улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-21 19:23:52
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ өнөөдөр гарлаа.
Ирэх сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох чөлөөт бөхийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Увсын тамирчид бэлтгэж байгаа нь энэ аж. Аймгийн биеийн тамир спортын газраас тамирчдад амжилт хүсч, бэлтгэлээ сайтар базаахыг үүрэг болголоо.
Өсвөрийн тамирчид энэ тэмцээнд амжилттай оролцож, аймаг орон нутгийнхаа нэрийг гаргана гэдгээ амлаж байв. Увс аймгийн өсвөрийн тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээнээс тогтмол медаль хүртдэг бөгөөд хүчтэй өрсөлдөгч багуудын нэг юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ