“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит 10 дугаар хуралдааныг маргааш буюу пүрэв гарагт 13.00 цагаас товложээ.
Энэ удаагийн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай*, Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Мөн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, 2017 онд иргэдээс Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт, “Эдийн засгийн сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулга сонсох юм байна.

Н.Туяа