"Их говийн эзэн" фото зургийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-21 18:18:52
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-нд Завхан суманд зохион байгуулагдах "Тэмээний баяр-2018" наадмыг тохиолдуулан “Их говийн эзэн” гэрэл зургийн уралдаан зарлаад байна. Гэрэл зураг сонирхогчид болон мэргэжлийн зурагчин хэн ч байсан уг уралдаанд оролцох бүрэн боломжтой байна. Гэрэл зургийг мэргэжлийн аппаратаас гадна гар утсаар авч болох аж.
Нийтдээ 300 мянган төгрөгийн шагналын сантай уг уралдаанд оролцогчид бүтээлээ энэ сарын 26-27-ны хооронд аймгийн ЗДТГ-т ирүүлэх бөгөөд шилдэгүүдийг ирэх сарын 1-нд тодруулах юм байна. Тэгэхдээ “Их говийн эзэн” болсон тэмээний зургийг ихэвчлэн авах ёстой аж. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ