26-р цэцэрлэгийн хамт олон тусламжийн аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 13:57:07
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 26-р цэцэрлэгийн хамт олон малчид, Захирагчийн ажлын албаны ажилчдад тусламжийн гараа сунгалаа. 
Тэд зузаан бээлий, маск болон лаа, шүдэнз, нэмнээ хошуувч гэх зэрэг тусламжийн зүйлсийг сумынхаа ЗДТГазарт гардуулан өгсөн байна. 
Өвлийн хүйтэн, зуны халуунд ч хотынхоо иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэхээр ажиллаж байдаг захирагчийн ажлын албаны хамт олны ажлын нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж ийн тусалсан байна. Мөн тус аймагт цагийн байдал хүнд малчид отор нүүдэл ихтэй байгаа учраас малчиддаа туслах аянг тэд ийнхүү эхлүүлжээ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ