Биатлоны холимог буухиа уралдааны төрөлд Францын баг аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
184@montsame.mn
2018-02-21 11:50:14
ПЁНЧАН. /Синьхуа/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын биатлоны эмэгтэйчүүдийн 2х6 км болон эрэгтэйчүүдийн 2x7,5 км-ийн холимог буухиа уралдаанд Францын баг алтан медаль хүртсэн тухай мягмар гарагт “Синьхуа” агентлаг мэдээлэв.
 
Францын тамирчин Марие Дорин Хаберт, Анаис Бесконд, Симон Дестхиукс болон Мартин Фуркад нар хамтарч буудлагын нийт 4 торгуультай, 1 цаг 8 минут 34,3 секундын амжилтаар нэгдүгээр байрт оржээ.
 
Энэ нь тус улсын тамирчдын “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд хүртэж буй 5 дахь алтан медаль бөгөөд 1968, 2002, 2014 онд 4 алтан медаль авч байсан дээд амжилтаа эвдэж чадсан байна.
 
Н.Мишээл
Холбоотой мэдээ