Дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-24 09:36:12

УИХ-ын Хууль зүй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Өргөдлийн байнгын хороод өнөөдөр хуралдахаар товлосон байна. 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм. Харин НББСШУ-ны байнгын хороогоор Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хөдөлмөрийн тухай хууль хэлэлцэх бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” асуудлагыг хэлэлцэнэ. 

Үдээс хойш Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Өмнөговь аймгийн 1059 иргэнээс Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар ирүүлсэн өргөдлийн асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонсохоор төлөвлөөд байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ