Баян-Өлгийд сар шинийн баярын өдрүүдэд 24 хүүхэд мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-20 15:27:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Арван долдугаар жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд Баян-Өлгий аймагт 15 хүү, 9 охин, нийтдээ 24 хүүхэд мэндэлжээ.  

Үүнээс Алтай, Сагсай сумдад тус бүр нэг хүүхэд, Баяннуур, Толбо сумдад хоёр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 20 хүүхэд төржээ. Харин эх гэртээ амаржсан, эх, хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Баярын өдрүүдэд иргэдээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн  тусламжийн  311 дуудлага ирж, холбогдох тусламж үзүүлжээ. Нийт дуудлагын 131-ийг нь  хүүхэд өвчилсөн тухай дуудлага эзэлсэн байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ