Бензиний үнэ 90 төгрөгөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-10 12:14:57
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Шатахуун түгээх станц ажиллуулдаг компаниуд өчигдөр өглөө бензинийхээ үнийг 90 төгрөгөөр нэмэгдүүллээ. Ингэснээр А80 бензин 1670 төгрөг, А92 бензин 1850 төгрөгөөр литр тутам нь худалдаалагдаж байна.
Үүнээс гадна гурван хоногийн өмнө дизель түлшний үнэ 95 төгрөгөөр нэмэгдэж литр нь 2110 төгрөг болоод байна. Үндсэндээ 10 гаруйхан хоногийн хугацаанд дизель түлшний үнэ 95 төгрөгөөр хоёр удаа нэмэгдсэнээр 1820 төгрөгөөс 2110 болж өсөөд байна.
Увс аймагт “НИК-Петровис” компани 19 сумаас 13-д нь ШТС ажиллуулж байгаа бөгөөд аймгийн төвд 4 ШТС үйл ажиллагаа явуулж байна. Мөн “Магнай трейд”, “Тэс Петролиум” компанийн салбаруудаас гадна орон нутгийн “Ундарга-Увс”, “Боршоо-Увс”, “Баялаг-Увс” зэрэг компани өөрийн ШТС-аараа дамжуулан бензин шатахуун худалдаалж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ