Францын нисэх онгоц тээгч хөлөг онгоц "Лалын улс"-тай тэмцэхэд бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-23 13:43:21

ПАРИС. /NHK/. Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд оролцох нисэх онгоц тээгч хөлөг онгоц даваа гарагт бэлэн болно гэж Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан өчигдөр мэдэгдэв.

Нисэх онгоц тээгч “Шарль де Голль” болон бусад хөлөг онгоц даваа гарагаас ажилдаа орно гэж тэрбээр мэдэгджээ. Сири дэх босогчидтой тэмцэх агаарын цохилтоо Франц эрчимжүүлж байгаатай холбогдуулан тус улс “Шарль де Голль” хөлөг онгоцыг Газар дундын тэнгис рүү илгээжээ. Гэвч тус хөлөг онгоцноос өгөх агаарын цохилтыг хэзээ эхлүүлэх тухай тэрбээр дурдаагүй байна.

Францын тулгуур зэвсэг болох 18 “Рафаль М” сөнөөгч онгоц зэрэг байлдааны нийт 26 агаарын техникийг  “Шарль де Голль” тээвэрлэж байна.

Босогчидтой тэмцэхэд хуурай замын цэрэг шаардлагатай байгааг Ле Дриан онцлоод, гэвч Франц Сири рүү хуурай замын цэрэг илгээхгүй гэж мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх цэргийн ажиллагаанд Францтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ОХУ илэрхийлсэн билээ.

Францыг ОХУ-ын холбоотон гэж үзнэ үү хэмээн тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн удирдагчдадаа мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ