Пёнчаны олимпийн бүсэд ойролцоогоор 40 хүн норовирусаар халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-06 14:47:04
МОСКВА./ТАСС/. 2018 оны өвлийн олимпийн тоглолт болох Пёнчан хотын олимпийн бүсэд 36 хүн норовирус гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн талаар “Koreaboo” цахим хуудас мэдээлжээ.
 
Тус цахим хуудасны мэдээлснээр, Пёнчаны олимпийн наадмын үеэр ажиллах аюулгүй байдлын албаны хэд хэдэн ажилтан гэдэс нь өвдсөний улмаас сүүлийн дөрвөн хоногт эмчид хандах нь ихсээд байгаа аж. Үүнээс нийт 36 хүнийг норовирусын халдвартай гэж оношилсон байна. Ажилтнуудын ингэж олноороо бие нь тавгүйрхэх болсон гол шалтгаан нь ундны уснаас илэрсэн вирус болоод байгаа аж.
 
Пёнчаны өвлийн олимпийн наадам энэ сарын 9-25-нд болно. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ