БНАСАУ Ким Ён Нам тэргүүтэй төлөөлөгчдөө Пёнчан руу илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПХЕНЬЯН. /СЦМТА/. БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам тэргүүтэй өндөр дээд түвшний төлөөлөгчид өвлийн олимпийн XXIII наадмын нээлтийн ёслолд оролцоно гэж Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /СЦМТА/ мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын дээд түвшний төлөөлөгчид нь энэ сарын 9-11-нд БНСУ-д байх аж.
БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Ин болон бусад өндөр дээд албан тушаалтантай Ким Ён Нам уулзах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам нь энэ сарын 9-25-нд болох юм.

Г.Доржханд